Зөөлөн цагаахан цас зөөлөн зөөлнөөр бударч, хүйтний эрч эрс чангарсан эдгээр өдрүүдэд төрөлх хотод минь хэдийнээ шинэ жилийн уур амьсгал оржээ.
Тэгэхээр гэртээ ч гэсэн шинэ жилийн орчинг бүрдүүлж, ганган ногоон гацуураа чимэхээс гадна хана, таазнаасаа өлгөж болохуйц хөдөлгөөнт чимэглэл хийж үзлээ.
Та шинэ оныхоо хүсэл мөрөөдлийг хөөрхөн сахиусан тэнгэрүүдэд шивнэхээ мартуузай.
Би өөрөө урлах дуртай учраас гэрт маань урлалын материалууд энд тэндгүй л байдаг. Тийм болохоор эдгээр зүйлүүдээсээ хэрэглэхээр шийдсэн билээ. Салфетка, шүр сувс, алтлаг цаас гэх мэт зүйлүүдийг ашиглан хөдөлгөөнт чимэглэлээ хийлээ.
Гадаа их хүйтэн байгаа ч сэтгэлдээ урлалаа төсөөлөн дулаацаарай.
Бүх сэтгэгдлийг үзэх