Олон Зүрхнүүд Танд Хайртайг Хэлдэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/09/23

Hammer цагаан цаасаа 13см*26см, 12см*12см тус тус зүснэ.

Ягаан өнгийн цаасаа 12.5см*12.5см хэмжээтэй болгон зүснэ.

Hammer цаасан дээр дугуй зүсэгч хэвээ тавьж, Cuttlebug ногоон машинд оруулж, 7 ширхэг дугуй зүсэж гаргана. Зүрхэн хэвтэй цоологч ашиглан, хатуу цагаан цааснаас 7ш зүрх гаргана.

Цоолсон зүрхүүдээ одоо Distress Ink тамганы өнгө порлонд шингээн будна.

Herma цаасны цавуугаар, ягаан өнгийн цаасыг картны суурь болох 12см*12см хэмжээтэй цагаан Hammer цаасан дээр наана.

7ш зүссэн дугуй цаас болгон дээр будсан зүрхээ наагаад, эдгээрийг картны суурь цаасан дээр наана. Наахдаа голыг нь олж тэгшхэн наахын тулд голоосоо эхэлж наагаарай.

“Хайртай” гэсэн тамгаа Versamark тамганы өнгөөр тамгаалаад Gold opaque товойлгодог нунтаг түрхэж,халуунаар төөнөгч багажаар төөнөж өгнө.

Ингээд, хайртдаа өгөх таны ил захидал бэлэн боллоо.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд