Өвлийн Цас Бударсан Шөнийг Гацуур Модонд Өлгөе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/12/11

Өвлийн улиралыг цас, мөс, гацуур мод, гацуур модны чимэглэлгүйгээр төсөөлөх аргагүй. Өвлийн цас бударсан үдшийн дүр зураг надад хамгийн тааламжтай сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Би энэ дүр зургийг гацуур модны чимэглэлд ашиглахыг хүссэн юм. Ингээд мэндчилгээний картаа урлацгаая.

Эхлээд 23см *15.5см хэмжээтээй хатуу цаасаа яг дундуур нь нугална. Би цаасаа нугалахдаа зураг дээр үзүүлсэн шиг ором гаргагч хавтан (boxer) ашиглан тэгш нугалаас гаргасан. Мөн 15см*11см хэмжээтэй цагаан хатуу цаас зүсэж бэлдсэн.

Зураг дээр үзүүлсэн зүсдэг хэв болон cuttlebug машиныг ашиглан хатуу цагаан цаасаа зүслээ. Дугуй хэвээр цаасаа (Hammer) зүсэхдээ цаасан скотчоор 2 захад нь нааж байгаад зүсвэл хэв тань хөдөлгөөнгүй бас цаасаа цэвэрхэн зүсэх болно гэдгийг сануулж байна.

Одоо цагаан цаасан дээрээ сарны хэлбэр гаргах жижиг дугуй цаасыг  наагаад тамганы өнгүүд ашиглан уусалттай, өвөрмөц өвлийн шөнийн тэнгэрийг харуулсан эффект оруулж өглөө. Мөн цаасан скотч ашиглан доод хэсэгт нь уул толгодыг харуулсан эффект ч бас хийлээ.

Хатуу цаасны (hammer) дээд хэсэгт өнгийн харандаагаар навч болон модны мөчрүүдийг зураг дээр харуулсан мэт будна. Зураг дээр харагдаж байгаа гацуур модны дүрсийг би sharpie маркераар зурж будсан юм. Эцэст нь хоёр цаасаа  хооронд нь herma цавуугаар бүх ирмэгийг нь нааж тогтооно.

Хамгийн сүүлчийн алхам бол саатай цавуу ашиглан модны навч болон ёолкны гогцоо хэсгийг будна.

Та өөрийн гараар хийсэн шинэ жилийн ийм мэндчилгээг гэр бүлийн гишүүн болон дотны анд найздаа бэлэглэхэд хичнээн сайхан байх бол. Тэдэнд шинэ жилийн баярын мэндчилгээ илгээгээрэй.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд