Улаан торгон хувцастай буржгар цагаан сахалтай Cанта өвөөг хэзээ ирж бэлэг өгөх бол гэж хүлээх бяцхан хүүхдүүдэд өгөх нэгэн бэлэг нь Санта өвөөгийн ил захидал байж болох юм. Үүнийг доорх зааврын дагуу хийгээрэй.
- А4-н хэмжээтэй хоёр ширхэг Хаммер цаас
- Нэг ширхэг зузаан шар цаас
- Нэг Сантатай салфетка
- 10см улаан тууз
- Херма цавуу
- Улаан өнгийн 2ш кноп
- Декупажны мидиум
- Distress Ink тамганы өнгө /улаан, ногоон/
- Ho-Ho! гэсэн үгтэй тамга бэлдэнэ
6 өөр үйлдэл хийж байгаа Сантатай салфеткаа нэг нэгээр нь хайчлан авч, зузаан цагаан цаасан дээр декупажны мидиумаар наана.
Хаммер цаасыг 25Х21см хэмжээгээр зүсч, голоор нь нугалж, цаасны нүүрэн талын ирмэгийг улаан өнгийн Distress ink тамганы өнгөөр будна.
Хаммер цаасыг 20Х11,5 см хэмжээгээр зүсч захаас нь дотогш бүдгэрэх байдалтайгаар ногоон өнгөтэй Distress ink тамганы өнгөөр будна.
Санта наасан урт шар өнгийн цаасыг нугалан үзүүрийг хөндлөн цаасны тусламжтайгаар ил захидлын их биед тогтооно. Ингэхдээ Tacky Glue цавуу ашиглаарай.
Бүх сэтгэгдлийг үзэх