Шагайгаа Өнгөнд Оруулцгаая

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/02

Би энэ удаад дэлгүүрт байгаа будгаар шагай будаж үзэхээр шийдсэн юм. Эхлээд бүх төрлийн гадаргуу дээр тогтоц сайтай акрилан будгаар будаад шараад үзтэл шагайны тос ялгарч гараад будаг маань урсчихсан. Тэгэхээр нь шагайгаа эхэлж шараад дараа нь тосгүйжүүлэх бодист хэсэг байлгаад будсан боловч мөн адил амжилтгүй болсон юм. Харин Жүли шагайг Procion MX даавууны будгаар өнгөнд оруулж туршаад амжилттай болсныг дуулгахад таатай байна. Ингээд шагайг хэрхэн өнгөнд оруулсан зааврыг хүргэе.

Варенийн шилэнд шагайгаа далд орохуйц хэмжээгээр бүлээн ус хийнэ. Бүлээн ус нь нунтаг хурдан уусахад туслах бөгөөд өнгө оруулахад нөлөөлөхгүй. Би ойролцоогоор 100мл ус ашигласан.

Дараа нь давс нэмнэ. Би ойролцоогоор 15гр давс ашигласан бөгөөд хэрэв усны хэмжээ их бол давсны хэмжээг бас нэмээрэй. Би давсаа варений шил рүү хийхийн тулд цаасаар юүлүүр хийлээ. Дараа нь варенийн шилээ таглаад давсаа уустал сайтар сэгсэрнэ.

Дараа нь нунтаг будгаа хийнэ. Би 2/1 хоолны халбага будаг ашигласан бөгөөд хэрэв та олон шагайг өнгөнд оруулах бол усны хэмжээнд тааруулан будгаа нэмээрэй. Мөн шагайгаа илүү тод өнгөтэй болгомоор байвал будгийн хэмжээг нэмж болно. Будгаа варенийн шил рүү хийхдээ шилний гадуур асгахгүйн тулд цаасан юүлүүрээ ашиглаарай. Будгийн жаахан хэсэг л асгарч норвол таны хувцсанд шингэж арилахгүй. Варенийн шилээ таглаад будаг уустал сайтар сэгсэрнэ.

Дараа нь шагайгаа будгандаа хийнэ. Шагай нь хангалттай далд орсон эсэхийг шалгаарай. Тэгээд варенийн шилээ таглаад сайн сэгсэрнэ. Шагайны бүх хэсэгт будгаа шингээхийн тулд ойр ойрхон сэгсрээрэй. 15-20 минут шагайгаа будгандаа байлгана.

Тэгээд техникийн сод нэмнэ. Би ойролцоогоор 2гр буюу нэг хоолны халбага дүүрэн техникийн сод ашигласан. Шагайг будганд 1 цаг байлгасан бөгөөд санах болгондоо ойр ойрхон сэгсэрч байсан шүү.

Дараа нь будгаа асгаад шагайгаа будаг гарахгүй болтол нь цэвэр усаар сайтар зайлах хэрэгтэй.

Шагайгаа варенийн шилэндээ буцааж хийгээд халуун ус болон цэвэрлэгээний бодис хийж таглаад сайтар сэгсэрнэ. 30 минут усандаа байлгахдаа олон удаа сэгсрэхээ бүү мартаарай.

Дараа нь усаа асгаад шагайгаа халуун цэвэр усаар будаг гарахгүй болтол нь сайтар зайлаад 7-р алхмыг давтан хийнэ.

Хамгийн сүүлд та хүссэн лакаа гадуур нь түрхээд л таны шагай маш тод өнгөлөг болох болно.

Ингээд бид шагайг хүссэн өнгөндөө оруулж бусдад бэлэглэхээс гадна алаг мэлхий өрж тоглох боломжтой боллоо. Таны урлалд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд