Шилэн Дээрх Дахин Давтагдашгүй Бүтээл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/28

Янз бүрийн хээ хуар бүхий ганган шил шаазан эдлэл дэлгүүрт харахаар таны нүд унадаггүй гэж үү? Би дэлгүүрт төдийгүй айлд ч гоё шил шаазан эдлэл харахдаа нэг ийм юм ирээдүйд авъя гэж бодож явдаг байлаа.

Харин саяхан хийсэн туршилт маань миний бодлыг тэр чигт нь өөрчиллөө. Надад юун шилэн эдлэл авах, харин бүр цор ганц хэв загвартай миний л гараар бүтсэн шилэн эдлэл бүтээх хүсэл юу юунаас илүү төрөв.

Энэ бүхэнтэй  Gloss Enamels шилний будаг салшгүй холбоотой. Би ердөө цөөхөн хэдэн өнгө, нарийн бийр, порлон зэргийг л ашигласан.

Өнгүүдээ сонгоод хамгийн эхлээд будгаа турших үүднээс варений шил будав. Үр дүндээ би маш их урамшсан тул дараагийн урлалаа стакан дээр хийхээр сэтгэл шулуудлаа.

Хамгийн эхлээд стаканы дээд хэсгийг хамгаалж цаасан скочоор жигд шулуун байхаар наана. Би алтлаг өнгийн будгаа порлонд шингээн 3 давхарлаж будсан.

Gloss Enamels будаг анхны будалтаар л шилэн гадаргуу нь харагдахгүй маш сайхан болгож байсан нь надад маш таалагдлаа. Будгийг нойтон байхад нь цаасан скочоо хуулж аваарай. Будалтын үр дүн ийм боллоо.

Дараа нь Ногоон машинд жижиг дугуй дүрс зүсч, үүнийгээ цоолбор болгон ашиглана.

Үүнийгээ будсан гадаргуун дээр хөдөлгөөнгүй барьж, хар өнгийн будгаа порлонд шингээн хөнгөн дарж будаад хатаана.

Хамгийн сүүлд нарийн бийрээр хар дугуй дээрээ цагаан өнгийн будгаар хүссэн хээгээ зурна. Мөн стаканы будсан хэсэгний дээгүүр хар өнгийн будгаар маш нарийн зураас зураад бүтээл минь дууслаа.

Бүтээлээ 4 өдрийн дараа шарах шүүгээнд жигнэж угаахад арилахгүй эдэлгээ даахаар болгосон шүү.  Gloss Enamels шилний будгаар будсан зүйлээ хэрхэн шарах шүүгээнд жигнэх талаарх зааврыг манай бүтээгдэхүүний хуудас руу орж харна уу. Та гэртээ байгаа шилэн эдлэлээ гаргаж чимэглээрэй!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд