Шилэн Тавгандаа Чимэг Нэмсэн нь

Гэр ахуйн барааны дэлгүүрээр ороод гарахдаа хачин ганган чамин, хээ хуаран чимэглэлтэй шилэн аяга, таваг хараад өөрийн эрхгүй нүдээ унагадаг ч үнэ өртгийг нь бодохоор харсан болгоноо авах боломж хүн бүрт байдаггүй шүү дээ. Заримдаа сонголтоо хийгээд авах гэхээр санаанд нийцэх зүйл ч олдохгүй тохиолдол бий.
Glass stain шилны будаг ашиглан жирийн шилэн тавгийг чимэглэн будаж үзлээ. Иймэрхүү цулгуй шил, шаазан аяга, стакан, тавга аль ч гэр ахуйн барааны дэлгүүрт элбэг байдаг бөгөөд та өөрийн дуртай зүйлээ хүссэнээрээ зурж, будаж, чимэглэж болох юм.

Ингээд шилэн тавгийг хэрхэн чимэглэснээ сонирхуулья

Энгийн цулгуй шилэн таваг

  • Glass stain шилний будагнууд
  • Glass stain хүрээлэгч /хар/
  • Цоолбор
  • Бийр
  • Гал тогооны сальфетка

Юуны өмнө шилэн тавгаа сайтар угаагаад хуурай болтол нь сальфеткаараа арчиж хатаана.

Энэхүү шилэн таваг маань олон талтай гөлгөр байсан тул тэрхүү олон талыг тодотгох үүднээс шилний будагнаасаа дурын өнгө сонгон тавагныхаа дээд хэсгийг дөрвөлжин хэлбэрээр будав.

Санамж: Glass stain нь шингэн будаг тул хүссэн газартаа зөөлөн шахаж түрхэнэ. Хэрэв өнгөө илүү өтгөн болгохыг хүсвэл мэдээж их түрхэнэ. Харин хатаахдаа хөдөлгөхгүйгээр, өөрөөр нь хатаах хэрэгтэй. Налуу тавих юм бол будаг маань тэр чигрүү урсана. Будгаа сайтар хатсаны дараа дараагийн хэсгээ будна.

Энэ мэтчилэн дээд хэсгийг бүхэлд нь өөр, өөр өнгөөр будна. Миний хувьд, ингэж будахдаа өнгө болгоны хооронд нэг дөрвөлжинг хоосон үлдээж алгасан будсан болно.

Хоосон будаагүй орхисон хэсэг дээрээ цэцгийн хэвтэй цоолбор тавьж байгаад хар өнгийн хүрээлэгчийг түрхэнэ.

Үлдсэн хоосон зайг та өөрийн хүссэнээрээ чимэглэж болно.

Одоо бүрэн гүйцэд хатаах буюу 24 цаг хүлээсний дараа энгийн шилэн таваг маань эрээн мяраан, цэцэгтэй болчихлоо J

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд