Шинэ Жил Ирлээ, Шинэхэн Бүтээлээ Урлаарай

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/12/13

Айл бүрт л хуучирсан, багадсан эсвэл цоорсон усны гуталнууд байдаг байх. Миний хувьд тийм гутлаа хаялгүйгээр хэрхэн шинэ жилийн гоёхон бүтээл болгосноо та бүхэнтэйгээ хуваалцах болсондоо баяртай байна. Гар доорх материал ашиглах тул та бүхэн санаа аваад хийгээрэй.

  • Хуучин усны гутал
  • Агаарт хатдаг барималын шавар /Өнгө: Цагаан, Бор өнгөтэй/
  • Бэлэн мод
  • Хиймэл цасан зуурмаг / Snow paste/
  • Хиймэл зүлэг/ Ногоон, цагаан өнгөтэй/
  • Акрилан будаг / Цагаан, Улаан, Цэнхэр/
  • Хөөсөнцөр
  • Силиконон цавуу, буу

Хамгийн түрүүнд хуучин усны гутлаа сайтар угааж цэвэрлээд ариутгагч шингэнээр арчина. Дараа нь порлон ашиглан гуталныхаа гадна талыг улаан өнгийн акрилан будгаараа 2-3 давхарлан будна. Дараагийн будгаа будахын өмнө сайтар хатаагаарай.

Будгаа сайн хатсаны дараа усны гуталны урд талын хэсгийг зурагт харуулсны дагуу хайчилна.

Хайчилсан түрийнийхээ 1 талыг нугалан буун цавуугаар наана.

Түрийний босоо хэсгийн дотор талыг цэнхэр өнгийн акрилан будгаар будаж хатаасны дараа цагаан өнгийн акрилан будгаар үүл зурсан.

Хөөсөнцөрөө гутлан дотроо хийж уул хэлбэр үүсгэн байрлуулна.

Урьдчилан бэлдсэн байшин /агаарт хатдаг барималын шавраар 3 ширхэг өөр загвартай байшин хийсэн/ -гаа өрж силикон цавуугаар нааж бэлэн модоор чимэглэсэн.

Хамгийн сүүлд ногоон хиймэл зүлгээ доод хэсгээр нааж, цагаан өнгийн чимэглэлээр цасны эффект үүсгэн чимэглэсэн. Аан бас snow paste ашиглан үүл болон модоо чимэглэсэн шүү.

За ингээд л гоёхон чимэглэл минь бэлэн боллоо. Шинэ жилийн шинэхэн бүтээл маань таны гэрт шинэ чимэг болно гэдэгт итгэлтэй байна. Таны урлалд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд