Урлал бүхэн өөрийн шинж чанартай. Миний хувьд хаалганы үүдэнд эсвэл цонхны дэргэд өлгөсөн хонх дуугаргах нь цаанаа л нэг чихэнд чимэгтэй. Тэгэхээр би шинэ жилтэй холбогдолтой цасан өвгөн орсон даруухан хаалганы чимэглэл хийхээр боллоо.
- Felt & Foam glue (Эсгий Хөөсөнцөр наадаг цавуу)
- Media Texture Paste товойлгодог зуурмаг
- Multi-surface акрилан будаг (Өнгө: Cocoa bean – бор)
- Multi-surface боронзон акрилан будаг (Өнгө: Gold алтлаг)
- Magikote мидиум
- Sharpie marker
- Хөөсөнцөр
- Утас
- Хонх
Хөөсөнцөр дээр Magikote мидиумаа түрхэж хөөсөнцөрөө гөлгөр болгоод, дараа нь алтлаг Multi-surface акрилан будгаараа хөөсөнцөрүүдээ будна.
Өндгөн хөөсөнцөрөө дээд доод талаас нь дриллдэж жижиг нүх үүсгээд, нүхэнд нь утсаа тогтоож цавуугаа цутгаад хатаана.
Media Texture зуурмагаа гарын алгандаа таслаж жижиг бөмбөг болгон цасан өвгөнөө хийнэ. Хонуулж хатаагаад хар Sharpie үзгээр нүд, ам, товчийг зурна. Цаасаар малгай хийж өгөөд, төмөр гар хийж Felt & Foam цавуугаараа өндгөн дээрээ наана.
Сүүлд нь нэмэлт жижиг чимэглэл болох хонх болон бүчээр хаалганы чимэглэлээ гүйцээнэ.
Ингээд бидний шинэ оноо угтах чимэглэл бэлэн боллоо. Та ч гэсэн гэртээ хийгээрэй.
Бүх сэтгэгдлийг үзэх