Манай дэлгүүрт маш гоё олон өнгийн шохойн самбар болгогч будаг байдаг. Жишээ нь: хар, саарал, цэнхэр, ногоон г.м. Харин өөрийн хүссэн өнгөөр ханаа будсаны дараа шохойн самбар болгодог өнгөгүй будаг байгааг та анзаарсан уу? Би хэрэглэж үзээд маш гоё үр дүнд хүрснээ та нарт танилцуулъя.
- Өнгөгүй шохойн самбар болгогч будаг
- Бийр
- Цаасан скотч
- Метрийн шугам
- Шохой
- Americana Акрилан будаг (Өнгө: хар)
- Dazzling Metalliс Металлаг өнгийн будаг (Өнгө: алтлаг)
Хамгийн түрүүнд цаасан скотчоор хүрээлж хамгаалаад, тэгш шугам зурахын тулд метрийн шугам ашиглаад харандаагаар тэмдэглэл хийнэ.
Самбарын хүрээгээ алтлаг өнгөөр будахаар боллоо. Будахаасаа өмнө нарийн бийрээр хүрээ хийж байгаад будаарай.
Самбараа уг нь гоё шар эсвэл бор өнгөөр хийе гэсэн болов ч нөхөр маань хар өнгийг хүссэн юм. Мэдээж мөн адил эхлээд хүрээ хийж байгаад будаарай.
Зөвлөгөө: Самбар ханан дээр хийхэд амаргүй байсан. Акрилан будаг хурдан хатдаг тул та бага багаар гаргаж авахаа битгий мартаарай. Би өөрийн будгаа хатаасан. Та миний алдааг бүү давтаарай.
Өнгөгүй шохойн самбар болгогч будгаар будахдаа аль болох жигд түрхээрэй. Эхлээд баруунаас зүүн рүү будаж хатаагаад дараа нь дээрээс доош будах нь чухал шүү.
Шохойгоор бичихээсээ өмнө 24 цаг заавал хатаах хэрэгтэй. Хатаасны дараа эхлээд шохойгоор бүх хэсэг дээр жигд зураарай.