Сонгодог Зургаар Гэрээ Чимье.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/11/15

Би жижиг гэрлийн бүрхүүл дээрээ хийсэн урлалаа та бүхэнд үе шаттайгаар харуулая.

  • Нэг Үйлдэлтэй хагардаг лак /One Step Crackle medium/
  • Ультра матт лак /Ultra matte varnish/
  • Гялгар гадаргуу үүсгэдэг декупажны мидиум
  • Dazzling metallic-боронзлог акрилан будаг
  • Цагаан өнгийн Americana акрилан будаг /cool white/
  • Цаасны декупажны мидиум
  • Салфетка
  • Эвдэрсэн гэрлийн бүрхүүл
  • Багс
  • Порлон

Хамгийн түрүүнд сууриа цагаан өнгөөр будах хэрэгтэй. Ингэснээр таны салфетка илүү тод харагдах болно. Эхний удаад өнгөцхөн порлондож будаад хатахыг нь хүлээх хэрэгтэй. Дээрээс нь дахиж будахаасаа өмнө та зүлгүүрдэхээ мартуузай. Зүлгүүрдвэл таны будсан гадаргуу гөлгөр болох болно. Дор хаяж 3 удаа давхарлаж будснаар илүү жигд гадаргуу үүсгэнэ.

Одоо бэлэн болсон суурин дээрээ салфетканд зориулагдсан декупажны мидиумээ түрхэж өгнө.

Салфетка маань 3 давхрагатай тул хамгийн дээд зурагтай хэсгийг нь хуулж авч хэрэглэнэ.

Харин цаавуугаа хатахаас өмнө салфеткаа наах хэрэгтэй. Наахдаа нэг талаас нь эхэлж нөгөө тал руу нь бага багаар нааж өгнө.

Таны сонгосон зураг таны суурин дээр яг таарсан хэмжээтэй байх албагүй шүү. Учир нь үүнийг эргээд нөхөх маш олон арга байгаа гэдгийг санаарай.

Тэгэхээр дээрх зурганд харуулсанчлан дутуу үлдсэн зайг би илүү гарсан салфетканы хэсгээр нөхөн нааж байна.

Харин толин тусгал шиг эсрэг тал руугаа харсан салфетканыхаа илүүгээр нөхөж өглөө.

Салфетка наасныхаа дараа дээрээс нь мидиумээ дахин түрхэж лакдана.

Мидиум давхарлаж түрхэх бүртээ дундуур нь зүлгүүрдвэл таны зураг жигд гөлгөр гадаргуутай болж өгнө.

Мидиумээ 3 удаа түрхэж өгсний дараа хамгийн сүүлд нь Ультра матт лакаа нимгэн түрхэж өгнө. Тус лак ямар ч гялгаргүй маш гоё матт гадаргуу үүсгэж өгдгөөрөө онцлогтой.

Харин одоо даашинзаа товгор болгохын тулд гялгар гадаргуу үүсгэдэг декупажны мидиумээ зузаан түрхэж өгнө.

Зөвлөмж:

декупажны мидиумаа зузаанаар түрхэхэд дунд нь бөмбөлөг үүсч болзошгүй байдаг. Би энэхүү бүсгүйн даашинзыг нааш нь илүү товойлгох үүднээс мидиумаа зузаан түрхэж бөмбөлөг үүссэн нь харин ч илүү өвөрмөц болгож өгсөн билээ. Харин өөр урлалд үүнийг туршихдаа та аль болох бөмбөлөгүүдийг хагалж алга болгох хэрэгтэй шүү.
Харин яаж бөмбөлөг үүсгэхгүйгээр мидиумаа түрхэх вэ гэхээр хамгийн түрүүнд мидиумын савны тагийг сайтар таглаад хавтгай гадаргуу дээр буюу ширээн дээр хэвтүүлэн тавьж нааш цааш нь зөөлөн эргүүлнэ. Дараа нь маш удаанаар болгоомжтой мидиумаа босгоод тагийг нь нээнэ. Ингэсэнээр ихэнх агаар байхгүй болно. Хэрвээ бөмбөлөг арилахгүй одоо хүртэл байгаад байвал зөөлнөөр хатуу гадаргуу дээр зөөлөн товшиж өгөөрэй. Нэгэнт л бөмбөлөг үүссэн бол та зүүгээр хатгаад аль болох бөмбөлөгөө гадагшаа чиглэлтэй хатгаж гаргана. Бага зэргийн туршлагатай байхад л та бөмбөлөгний учрыг олж чадна шүү.

Хүрээн дээрээ хагардаг лакаа түрхэцгээе. Нэг үйлдэлтэй хагардаг лак маань аль чиглэл рүү түрхэнэ, уг түрхэлтээрээ хагаралт үүсгэдэг давуу талтай.

Хагардаг лак болон мидиум маань ийнхүү хатсан байна.

Би хагардаг лакаа хатсны дараа дээрээс нь хүссэн өнгөөрөө завсраар нь будаг оруулж өгсөн.

Ингээд бүтээл маань бүрэн гүйцэд болж байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд