Та манайд шилний гелэн будаг байдгийг мэдэх үү? Энэ нь энгийн шилний будгаас арай өөр бөгөөд шингэн гэхээсээ илүү бага зэрэг өтгөн будаг юм. Энэхүү будаг нь шилэн дээр хэрэглэхэд маш амархан гоё болдог юм байна лээ. Би харин энгийн стаканыг яаж цэцэгний ваар болгосноо танилцуулъя.
- Glass Stain Leading/Шилний хүрээлэгч будаг (Өнгө: Xар)
- Glass Effekt Gel/Шилний гелэн будаг (Өнгө: Нэвт гэрэлтдэг шар, Шар, Тунгалаг, цэнхэр)
- Стакан
Шилний хүрээлэгч будгаараа өөрийн хүссэн гурвалжин дүрсээ зурна. Би тэгш зураас зурж чадахгүй байсан тул долгионтой хээ ашигласан шүү.
Шилний гелэн будгаа өнгө өнгөөр хийчээд 3-4 цаг шилийг хэвтээ байдлаар хатааж өгнө
Хамгийн сүүлд нь бүгд сайн хатсан байх үүднээс хонуулаад маргааш нь 160 градусд 15-20 мин шарна.
Ингээд та стаканыг ваар, лааны суурь, гэрэлтүүлэг юу ч болгож болно шүү. Мэдээж шилний гелэн будагны тусламжтайгаар шүү дээ.
Бүх сэтгэгдлийг үзэх