Та Тавгийн Идээ Амс

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/10/20

Ямар ч монгол айлд зочлоход халуун цай тавагтай чихрээр дайлдаг нь бидний сайхан заншлын нэг билээ. Та гэртээ уригдсан зочныг өнгөлөг, өвөрмөц тавагтай чихрээр дайлахыг хүсдэггүй гэж үү? Та бүхэндээ өвөрмөц чихрийн таваг хийх нэгэн санааг өгөхөд бэлэн боллоо. Хамтдаа харцгаая.

Жүли маань нэг удаа даавууны будгийн ялгааг харуулах туршилт хийж үзүүлсэн юм. Бидний туршилт ч амжилттай боллоо. Харин олон төрлийн ягаан өнгөтэй даавуунууд үлдсэн юм. Би үлдсэн даавуунуудыг rotary cutter зүсэгч хутгаар олон жижиг хэсэг болгон зүсэж хэлбэрт оруулж, хатууруулахад бэлэн болголоо.

Даавуу хатууруулагч цардуулын заавар дээр даавууг чийглэж, даавуун дээрээ бийрээр нимгэн түрхэнэ гэж заасан байгаа. Ингээд даавуугаа норгож мушгина. Хуванцар аяганыхаа гадна талаар хүнсний скоч хэрэглэвэл дараа нь даавуугаа салгахад хялбар байдаг шүү.

Дараа нь олон жижиг даавуугаа өнгө алаглуулан хуванцар аяга дээрээ тогтоож эхэлнэ. Маш олон жижиг хэсгүүдийг аяганы хэлбэрт оруулахад төвөггүй байлаа.

Дараа нь олон өнгийн даавуунуудаа том том зүсэж дотор талд нь давхарлан наана. Би гадна талын жижиг хэсгүүд болон дотор талд нааснаа 24 цаг тус тус хатаасан шүү. Хамгийн сүүлд даавууны декупаж мидиумаар хамгаалж гадна дотор талд нэлэнхийд нь түрхэж хатаана. Учир нь таны чихрийн таваг ширээн дээр байхад хэн нэг нь шингэн зүйл асгавал таны чихрийн таваг хэлбэрээ алдах тул та хамгаалах лак заавал хэрэглээрэй

Дараа нь ирмэг хэсгийг үзэмжтэй харагдуулахын тулд хэлбэр гаргаж хайчиллаа. Та өөрийн хэв маягт тохируулан хүссэн загвараараа хайчлаарай. Хайчлахгүй байсан ч болох юм.

Ингээд даавууны өөдсөөр хийсэн өвөрмөц чихрийн тавагтай чихрээр зочноо дайлахад бэлэн боллоо. Та тавгийн идээ амс.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд