Танд хэзээ нэгэн цагт таар болон урлалын эсгийн зохицол бүхий урлалын бүтээлч санаа төрж байсан уу? Миний хувьд урлалын эсгийгээр цэцэг хийх санаа байсан боловч юун дээр хийвэл зүгээр болохыг бодоогүй байтал Жүли таар санал болголоо. Нээрээ ч таар нь байгалд маш ойр бүтээгдэхүүн шүү дээ. Бас Жүли маань урлалын эсгийг машинаар зүсч өгөхөөр болж би зөвхөн цэцгийн дэлбээний хэмжээг өгч зүсүүллээ. Ингээд цүнх хийсэн дарааллаа танд хүргэе.
- Таар
- Урлалын эсгий
- Silhouette Curio электрон зүсэгч машин
- Цэцэг хэв
- SoSoft даавууны будаг /Өнгө: улаан-Santa red, цагаан/
- Даавууны наалт
- Дотор хийх даавуу
- Оёдлын машин
- Халуун цавуу
Таараа цүнхний ар өвөр 2 тал, 1 таг, 1 оосортой байхаар эсгэж бэлдэнэ. Оосор нь нилээд урт байх ба оосроос гадна цүнхний ёроол болон 2 хажуу тал болохоор хэмжээтэй байхыг анхаарна уу.
Цүнхний оосрыг ар болон өвөр талын хооронд барьж оёход ёроол болон хажуу тал болж өгдөг. Харин оосор болох хэсгийг 2 талаас нь нугалж оёно.
Их бие дээрээ тагаа барьж оёно.
Цэцгийн дэлбээнүүдийг бэлдэнэ. Silhouette Curio зүсдэг машин дээрээ зургаа зураад, зүсэх коммандаа өгөхөд л хангалттай.
Зөвхөн таар гэлтгүй цүнхийг ямар ч төрлийн даавуугаар хийж болох бөгөөд өнгө өнгийн урлалын эсгийгээр дуртай зүйлээ хийж чимэглэж болох юм.
Бүх сэтгэгдлийг үзэх