2018 оныг талархлаар үдвэл ямар вэ? Үргэлж чиний талд байж, тусалж дэмждэг, байнга холбогддоггүй ч чамайг гэсэн хэвээр байдаг тэр хүмүүстээ бяцхан бэлэг баривал ямар вэ? Хуруугаар бүтсэн хамгийн эгдүүтэй бугахан талархлыг тань төгс дамжуулах болно. Хамтдаа урлацгаая!
- Эко бор цаас
- Шингэн сувд /Garnet/
- Саатай цавуу
- Distress Oxide тамганы өнгө /Wilted violet/
- Sharpie бал
Үүн дээр Distress Oxide тамганы өнгөөр хуруугаараа тамгална.
Багахан чимэглэл оруулж саатай цавуу, шингэн сувдаар цэглэж өгнө. Мөн 2 бугынхаа хамрыг Шингэн Сувдаар товгор болголоо.
Таны хуруу ийм хөөрхөн 2 бугаханыг бүтээж чадлаа. Одоо та бугануудтай хамт энэ ондоо багтааж талархлаа дамжуулаарай! Ирэх он танд илүү их аз жаргалыг авчрах болтугай!