Тамгаар Тоглъё: Үүрд Найзууд

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/18

Утас зүүг ашиглаж хөөрхөн мэндчилгээний карт хийж болох бас нэгэн санаа өгөхөөр зорилоо.

Өхөөрдөм хөөрхөн дүү нартаа зориулж, мөн хамтдаа тоглож өссөн найзуудаа дурсаж тэдэндээ дурсгах картаа надтай хамт урлаарай.

Уг картандаа би урлалын тамга болон тамганы өнгө, суурь өнгийн хатуу цаас болон олон өнгийн утас ашиглан оёж хийсэн. Нүүр болон биеийн хэсгийг оёход тохиромжгүй гэж үзээд будсан нь илүү амьд мэдрэмжийг оруулж өгсөн байгаа. Би Spectrum Noir буюу спиртэн суурьтай фломастераар будсан.

Мөн төгсгөлд нь өнгө нэмэх үүднээс Distress Ink тамганы өнгөөр ирмэгүүдийг будаж өглөө. Урлал болгондоо хэзээ ч Distress тамганы өнгөө мартахгүй шүү.

Надтай адил Distress тамганы өнгөнд дурласан юм биш биз? Хамтдаа урлацгаая!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд