Тойрон Дамжуулах Дэвтэр

page setup instructions

the left hand column on this page is divided into left and right portions

They are each set with the responsive settings tab to behave correctly when on a small screen

The coloumn setting withing each ROW need css class setting to be “left-column-left” and “left-column-right”

When moving things around make sure they retain the correct settings.

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/10/12

Олон хүмүүс тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг. Хүмүүс хийсэн, бүтээсэн, очиж үзсэн газрууд эсвэл зүгээр л толгойд эргэлдэж байсан бодлуудаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээдэг. Тэмдэглэлийн дэвтэр нь таны сонирхдог юуны ч тухай байж болно. Тэр ч бүү хэл таны дэвтэрт нэг ч үг өгүүлбэр бичигдээгүй байж болох юм. Магадгүй таны бүтээсэн гар урлалын бүтээл юмуу зурсан зүйлсийн талаар тэмдэглэн үлдээсэн ч байж болно.

Сүүлийн хэдэн сар манай Жэйс Криативын ажилчид тойрон дамжуулах дэвтэр хийж байгаа юм. Хүн бүр өөрсдийн сэдвээ сонгож жижиг дэвтэр хийж, хавтаснуудаа чимэглэж эхний хуудсаа хийцгээж байна.

Эцэст нь бид нар маш олон төрлийн сэдвийг өөр өөр хэв загвараар хийсэн. Мөн бид  өөр өөр төрлийн бараа материалыг хослуулж ашиглан хийж байгаа.

Тойргоор дамжууулах:

Дэвтэрүүдээ хийж, эхний хуудсаа дуусгасны дараа бид өөрсдийн дэвтрээ бусад ажилчидтайгаа солилцсон юм. Ингээд хүн тус бүр нөгөө хүний дэвтэр дээр нэг шинэ хуудас хийж өгсөн.  Бид тэмдэглэлийн дэвтэрүүдээ хүн нэг  бүр шинэ хуудас нэмж дуусах хүртэл үргэлжлүүлэн тойргоор дамжуулсаар байх болно. Бүгдээрээ хуудсаа хийж дуусахад 7 хуудас болсон байх ба дэвтрүүдээ эзэнд нь буцааж өгөх юм. Бидний 2017 онд хийсэн нэгэн гайхалтай дурсамж энэ байх болно.

Миний тойрон дамжуулах дэвтэр:

Би дэвтэртээ “Миний дуртай зүйлс” гэсэн гарчгийг сонгосон юм.  Би ажилтан бүрийнхээ   хийсэн ажлын тайланг өөртөө сануулж мөн хүн тус бүрийн талаарх ерөнхий ойлголтыг олж авахыг хүссэн юм. Тэд бүгд өөр өөр хувь хүн учир хүн бүр өөр өөрийн үзэмж хэв загварын хуудсуудыг  миний дэвтэрт тусгах ёстой гэж би бодож байна.

Нүүр хавтас:

Нүүр хавтасыг хийх нь маш зугаатай байсан. Өмнө нь туршиж үзээд амжилтгүй болж байсан холимог техникийг энэ удаад дахин туршсан юм.

Хоёр ширхэг хатуу шахмал картон ашиглан хавтасаа хийсэн. Эхлээд, хавтасныхаа урд болон ар талыг  Americana цагаан болон ягаан акилан будгаар будсан. Эхний давхаргад будгаа түрхэхдээ тийм ч их хичээлт гаргаагүй, гэвч будгаа олон удаа бийрдэж түрхсэн.

Мөн би цоолборлохдоо тоосгоны дүрстэй цоолбор бас Media Texture Paste зуурмаг ашигласан байгаа. Миний сонгосон өнгөнүүдтэй хосолж байгаа юм шиг санагдсан, гэвч нэгэнт өнгөнүүд хатсаны дараа бүхэлдээ хэт цайвар харагдаж байсан. Бас тэкстур нэмж хэмжээстэй харагдуулахын тулд удаан хугацаанд өлгөөтэй байсан жаазны хайчилбарыг хэрэглэсэн.

Нэмж будсан хэдий ч зарим нэг бараан өнгөнүүд нэмэхээс татгалзсан.

ТУСЛААРАЙ!! Ажлын явцын яг энэ үед бүх зүйл маань эмх цэгцгүй халтар  болж эхэлсэн мэт харагдсан. Хэн нэг нь өмнө надад хэлэхдээ иймэрхүү  урлалын ажил хийхэд ийм заваан бохир болдог гэдгийг сануулж байсан ба бүх өнгөнүүд маш жигд сайхан харагдах хүртэл би бусад өнгөнүүдээ нэмж хийсээр байлаа. Магадгүй эмх цэгцгүй заваан болсныгоо аварч чадах ч юм билүү.

Цаасаар цэцэг хийх нь миний хамгийн дуртай зүйлсийн нэг бөгөөд өмнө хийсэн цэцэгнүүд дээр нэмж хэдэн цэцэг хийгээд дэвтрийнхээ хавтсыг хувирган өөрчилсөн.

Би наана цаана байдлыг харуулсан загварт дуртай, тийм ч учраас энэ удаа би яльгүй өөр зүйлийг туршиж үзсэндээ баяртай байгаа. Ажлын өрөөний тавиур дээр байгаа өөрийн хийсэн бүтээлээ харах бүр энэ миний хийсэн бүтээл гэж бодох бүр надад баясал авчирдаг шүү. Би өмнө нь бусад хүмүүс л ийм зүйлс урлахыг хардаг байлаа.

Эхний хуудас:

Миний дэвтрийн доторх эхний хуудас бүхэлдээ тэс өөр байсан.  Би дэвтэртээ маш олон энэ тэрхэн зүйлс – бага сага чухал бус зүйлс болон илүү ач холбогдолтой зүйлс, нэгтгэж хэлэх юм бол би гэж хэн бэ гэсэн ойлголтыг нэмэхийг хүссэн юм.

Бидний Дэвтэрүүд:

Одоогоор манай ажилтнууд дэвтрүүдийнхээ 4 дэх хуудсан дээр явцгааж байна. Бид  бусад ажлын улмаас завгүй байгаа учир бүгд хийж дуустал бас хэдэн  долоо хоног шаардагдах болно.

Гэсэн хэдий ч та нартай хуваалцах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Ирэх  хоёр долоо хоногт бусад ажилтнууд өөрсдийнхөө сэдэв гарчгийн тухай хуваалцсан нийтлэлийг тавих болно мөн удахгүй бид бусад хүмүүсийн хэрхэн дэвтэр хуудас хийсэн тухай нийтлэх болно.

Анхааралтай ажигласаар байгаарай – бүх дэвтэрүүд маань маш гоё бас өвөрмөц өөр өөр хийц загвартай байна гэсэн миний саналтай та нэгдэх боловуу.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд