Заримдаа бидэнд хаяхад хайран сайхан дурсамж үлдээсэн бэлэг, чихрийн хайрцгийг хэрхэхээ мэдэхгүй гайхширдаг шүү дээ. Тэгвэл орoсын алдарт урлал болох хохлома ашиглан гоёод өдөр тутамдаа ашиглаарай. Би энэ удаад найзынхаа өгсөн шокoладны хайрцгийг хэрхэн гоёсноо та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.
- Americana акрилан будаг шар, ногоон, улаан, ягаан өнгө / tomato red, holly green, cadmium yellow, razzle berry, lamp black/
- Multi-surface хар өнгийн акрилан будаг /black tie/
- Dazzling metallic алтлаг өнгийн акрилан будаг /Glorious Gold/
- Soft touch акрилан лак
- Бийр
Жимс хийхдээ бийрний арыг улаан будганд дүрж хийх ба ягаан болон шар өнгөөр цэг тавьж илүү бодитой мэт болгоно.
Бяцхан жижиг цэцэг болон жимс нэмж зураад Soft touch акрилан лакаар хамгаалах гадаргуу үүсгэн лакдаарай
Ингээд таны гоёмсог хайрцаг бэлэн боллоо. Та хайрцгандаа утас зүү, бичиг баримт ер нь юу ч хийж болох бөгөөд өөрийн гараар урласан дурсамжтай хайрцгаа хараад танд сайхан санагдах болно.