Цагиргаар Урлахуй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/11/10
  • Distress тамганы өнгө
  • Пергаментэн цаас
  • Cuttlebug ногоон машин
  • тойрог хэлбэртэй зүсдэг хэв
  • ‘Бүтээцгээе’ урлалын тамга
  • 2 талтай скоч
  • Versamark
  • Товойлгодог нунтаг
  • Карт
  • Өнгийн цаас
  • Хөвөн цавуу

Би хялбар аргыг ашиглаж өвөрмөц бүтээл гаргасан.

Би энэ удаа ногоон машины төмөр хэвнүүдийг танилцуулах даалгавар авсан. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэх маш олон арга байдгаас би хялбар аргыг ашиглаж өвөрмөц бүтээл гаргасан.Ногоон машин хэрэглэдэг худалдаж авсан хүн бүрт энгийн дугуй дүрс байгаа гэхэд би итгэлтэй байна. Надад 2 төрлийн дугуй дүрс байгаа. Гэвч тэр 2 нь хоорондоо ялгаатай ба хоорондоо тодорхой цөөхөн мм зөрүүтэй юм. Тэр байдлыг би ашиглан нарийн цагирагуудыг гаргаж авсан.

Та цагирагуудаа гаргахдаа том цаасан дээрээ эхлээд 2 талтай скоч наагаарай тэгэж байж та цагиргуудаа суурин дээрээ тогтвортой нааж өгөх юм.

Distress ink тамганы өнгөнүүдээр хооронд нь уусгаад будаж өгнө. Будахдаа тамганы өнгөө порлондоо шингээж аваад булангаас нь эхлэн тойрог маягаар будна.

Бүтээл бэлэн болоход нарийн хар эмжээр хийх нь улам чимэг болгож өгдөг шүү. Миний хар цаас дуусаад үлдэгдэл жижиг хэсгүүдээрээ нөхөж бөлгөсөн. Тэгэхээр та жоохон цаас үлдэхээр хэрэггүй гэж бүү голоорой.

анхааруулга: Тэгэхээр та жоохон цаас үлдэхээр хэрэггүй гэж бүү голоорой.

Би бэлэн хийсэн эрвээхий болон хүрээг нэмэлт чимэглэл болгон ашигласан юм.

“Бүтээцгээе” гэсэн үгтэй тамгаа товойлгодог нунтагаар хийснээр уг бүтээлийг маань бүрэн дуусгаж өгсөн юм.

Энэ дэргэд нь байгаа картыг би гар доорх материалаар буюу хэрэггүй болсон зүйлүүдээ нийлүүлээд гаргаж ирсэн.

  • Зүссэн нарийн цагиргуудаа Distress ink тамганы өнгөөр будаад хүссэн загвараараа наана.
  • “Бүтээцгээе” гэдэг тамгаа товойлгодог нунтагаар эхлээд нооргон дээр туршсан чинь гоё бууж өгсөн чинь манай хамтрагч маань дээрээс санаандгүй шар өнгөөр будаж өгсөн нь надад маш их таалагдаж тэр туршилтын үгээ ашиглаж 2 талтай хөвөн цаавуугаараа нааж 3D эффект үүсгэсэн.

Дээр нь нэмэлт эрвээхий хийж карт маань бүрэн болсон.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд