Өвлийн улирлыг илтгэх гол зүйл бол цас шүү дээ. Цасан ширхэг бүр хоорондоо адилгүй өвөрмөц байдаг гэлцдэг. Та өөрийн гэсэн өвөрмөц цасан ширхэгийг урлаад чимэглэл хийж яагаад болохгүй гэж? Та магадгүй гацуур модныхоо тоглоомны жагсаалтанд өөрийн урласан цасан ширхэгийг оруулж болох юм. Ингээд дараах цасан ширхэгүүдийг танд санал болгож байна.
- Cuttlebug ногоон машин
- Цасан ширхэгийн хэлбэртэй зүсэгч хэв
- Зузаан цаас
- Mirror card толин цаас
- Саатай цаас
- Декупаж мидиум
- Extreme Sheen акрилан будаг (silver)
- One Step Crackle – Нэг алхамт хагардаг
- Americana акрилан будаг (өнгө: Baby Blue)
- Ultra-Matte Бэхжүүлэгч Лак
- Chalky Finish шохойлог будаг
- Stickles
- Тамга
- Brilliance тамганы өнгө
Урлалаа эхэлцгээе
Цасан ширхэгүүдийн үндсэн хэв. Эдгээр цасан ширхэгүүдийг өөр өөр техник ашиглаж хийсэн шүү. Хамгийн түрүүнд цасан ширхэгийн хэлбэртэй зүсэгч хэв ашиглан Cuttlebug машинаар цасан ширхэгүүдээ зүсэж авна. Ногоон машинаа ашиглахдаа эхлээд А B хавтангаа тавиад, цаасаа тавиад зүсэгч хэвээ тавиад С хавтангаа тавиад эргүүлнэ.
Зөвлөмж: Цасан ширхэгүүд хээтэй нарийн хэсгүүд ихтэй тул будах болон хооронд нь наахад хэсгүүдээрээ тасрах асуудал гарвал та хооронд нь наахаас болон будахаасаа өмнө декупажны мидиум хэрэглээрэй. Мидиумээ бүрэн хатаагаарай.
Алтлаг цасан ширхэг
Цасан ширхэг яагаад заавал цагаан байх ёстой гэж? Тиймээс би эхний цасан ширхэгээ алтлаг өнгөтэй Mirror card буюу толин цаас ашиглаж хийлээ. 2 ширхэгийг ногоон машинаар зүсэж авна. Давхарлаж наахдаа толин цааснуудын голд зузаан цагаан цаас нааж маш энгийнээр урлалаа эхэллээ.
Мөнгөлөг цасан ширхэг
Дараагийн цасан ширхэгт мөнгөлөг цаас ашиглаж чимэглэлдээ өнгө нэмлээ. Харин цагаан цаас маань олон давхарлагдсан нь тод харагдаж байсан учраас мөнгөлөг Extreme Sheen акрилан будгаар ирмэгүүдийг будаж жигд өнгөтэй болгосон шүү.
Хагаралттай цасан ширхэг
Харин дараагийн цасан ширхэг дээрээ One Step Crackle Нэг алхамт хагардаг лак ашиглаж цасан ширхэгээ хагарсан эффекттэй болгосон. Мөн Baby Blue өнгийн Americana акрилан будгийг хагарлын завсраар харагдуулахын тулд будгаа порлононд шингээн лакны гадуур түрхэнэ. Дараа нь нойтон салфеткаар арчихад лакан дээрх будаг арилна. Хагардаг лак маань гялалзаж харагддаг учир хагарал нь тийм ч сайн харагдаагүй учраас Americana Decor Varnish Бэхжүүлэгч Лакны Ultra Matte-ийг хэрэглэж бүтээлээ дуусгалаа.
Цагаан цасан ширхэг
Хамгийн том цасан ширхэгээ матт харагдуулахын тулд цагаан өнгийн Chalky Finish шохойлог будаг ашигласан. Мөн Stickles саатай цавууг энд тэнд нь ашиглаж чамин цасан ширхэг маань бэлэн боллоо.
Хээтэй цасан ширхэг
Харин сүүлийн цасан ширхэг дээрээ Brilliance тамганы өнгөөр хээтэй тамгаар тамгалж чимэглэлээ. Brilliance тамганы өнгө маань гялтгар учраас цасан ширхэг дээр маш тохиромжтой байсан шүү.
Ингээд цасан ширхэгүүдээ гацуур модондоо өлгөх л үлдлээ дээ. Та илүү чамин өвөрмөц цасан ширхэгүүдээ урлаарай.
Бүх сэтгэгдлийг үзэх