Цэцэгт Мандала

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/03

Энэ урлалыг хийх санааг би Луйс Гэйлийн гаргасан Botanical Mandalas нэртэй номын  талаарх интернетэд тавьсан сэтгэгдлийг уншсаны дараа олж авсан юм.

Энэ номын тухай сонсоод би худалдаж авахаар болсон. Ингээд захиалсан ном маань хэзээ ирэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Би мандала-г даавуун дээр будахийг хүссэн учир  даавууны Sosoft будаг ашиглахаар шийдсэн. Урлалаа хийж эхлэхээс өмнө даавуун уут юм уу дэрний уут хоёрын  алин дээр будах  вэ гэж эргэлзэж байсан хэдий ч эн тэргүүнд би юун дээр ч хамаагүй будаж үзэхийг хүссэн. Үүнийг хийх маш зугаатай байсан.

Хэрэв та үүнийг хийхээр шийдсэн бол яарч хийх гэсний хэрэггүй гэж зөвлөх байна. Харин бага багаар өөр өөр салангид дүрсийг нэмж будаарай. Би өөрийнхөө урлалыг хэрхэн хийсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доор оруулсан байгаа, харин таны хувьд өөрийнхөө бүтээлч сэтгэлгээг ашиглан цоолтуур болон олон өнгөний сонголттой өөрийн өвөрмөц хэв загварыг бүтээгээрэй.

Бүү март – энэ постыг тавих үеэр манай дэлгүүрт хямдрал зарлагдах бөгөөд Sosoft даавууны будгаас ‘’2-г худалдаж аваад нэгийг үнэгүй ‘’ аваарай. Энэ бол өөрийн гэсэн цуглуулгатай болох сайхан боломж юм, эсвэл танд байгаа цуглуулгаа илүү олон өнгөөр баяжуулаарай. Урлалд тань амжилт хүсье.

  • Дөрвөлжин даавуу – миний даавуу 44см
  • Өнгө өнгийн Sosoft даавууны будаг
  • Жижиг цоолтуурын багснууд болон жижиг будгийн багс
  • Цэцгийн дүрстэй өөр өөр хэмжээтэй цоолтуурууд
  • Арилдаг даавууны маркер

Даавуугаа бэлтгэх:

Дөрвөлжин хэлбэртэй даавуугаа зүсэж авна. Даавууны өнцөг булангаа зөв хэмжиж авах бас даавууны бүх талууд ижил урттай байгаа эсэхийг шалгаарай. Mиний хувьд өнхөрдөг зүсэгч ашиглаж хийх нь илүү хялбар байсан.

Даавуугаа хөндлөнгөөр хоёр талаар нь нугалаад голд нь арилдаг маркераар тэмдэглэнэ.

Энгийн Шугам болон өнцөг хэмжигч шугам  ашиглан даавууныхаа гол цэгээс зах хүртэл 60 градусын зайтай зурааснууд татаж зурна.

Санамж: хэрэв та 8 хэсэгтэй хийхийг хүсвэл хэсэг бүрийг 45 градустай зураарай. 

Гэрээсээ таны даавууны хэмжээтэй ойролцоо тойрог дугуй хэлбэртэй зүйлийг олж аваарай. Хамгийн томдоо 30см -н диаметртэй зүйлийг ашиглаж болох юм. Ингээд даавууныхаа төвд дугуй хэвээ нямбай байрлуулаад арилдаг маркераар дугуй хэвээ тойруулж зурна.

Арилдаг маркер ашиглан дугуй хэв, шугам болон өнцөг хэмжигчээр үргэлжлүүлэн зурааснуудаа зурах ба ингэж зурснаар мандала дүрсны тойрог шугамны хоорондох зай хэмжээ даавуун дээр жигд буух болно.

Таны сонгосон яг ижил зурааснууд тийм ч ач холбогдолтой биш бөгөөд хамгийн чухал нь таны зурж байгаа зурааснууд даавууны талбайг бүхэлд нь хамарч байх нь чухал шүү.

Одоо мандала-гаа будацгаая:

Санамж: Будаж буй даавууныхаа доор шингээгч цаас юмуу алчуур тавьснаар илүү урссан будгийг тань шингээж авах  болно.

Би “ Over ’N’ Over – ONO Daisies” цоолборын иж бүрдэл ашиглан цэцгээ зурсан. Мөн жижиг цоолборын багс болон Sosoft tangerine өнгийн будгаар цэцэгнийхээ голыг будлаа.

Зөвлөмж: Үндсэн даавуун дээрээ будгаа түрхэхээс өмнө жижиг даавууны өөдөс, ноорог цаас эсвэл будаг холих хавтан дээр будаг түрхсэн багсаараа зөөлөн товшиж түрхээрэй. Цоолбороо аль болох хуурай байлгаж өгвөл цоолборын ирмэгний доогуур будаг нэвчихээс хамгаалж өгнө. Будаг түрхэхдээ багсаа босоогоор нь барьж бага багаар хөнгөн товших маягаар  будаарай. 

Үүний дараагаар, өмнө ашигласан цоолборын иж бүрдлээс бас өөр цэцгийн хэвийг сонгож аваад мандала зургийн гол хэсгээс яльгүй зайтай 6 цэцэг зурсан. Энэ удаа би цэцгүүдээ lavender өнгөөр будлаа. Багсаа боломжоороо хуурай байлгахыг хичээгээрэй, мөн цоолбороо хэрэглэж дуусах бүрдээ угааж хатаах хэрэгтэй ба ингэснээр хүсээгүй толбо будаг болохоос хамгаалж өгнө.

ЗӨВЛӨМЖ: Цоолбороо угааж цэвэрлэхдээ ҮРГЭЛЖ өөгүй  тэгш гадарга дээр тавьж болгоомжтой арчиж цэвэрлэнэ. Хэрэв цоолбороо гар дээрээ тавьж ширүүхэн үрж угаавал цоолборын нарийн хээг урж гэмтээх эрсдэлтэй ба зузаан цоолборууд нь маш амархан хотойж нуглардаг талтай.

Дараагаар нь, томовтор цэцгийн хээтэй нэлээн хуучирсан цоолбороор дараагийн цэцгүүдээ гол хэсгээсээ арай хол зайтай тавьж зурсан. Би Cadmium Yellow sosoft ашигласан.

САНАМЖ: Маркер дээр бичсэн зааврын дагуу бол 48 цагийн дотор алга болдог гэж бичсэн хэдий ч энэ даавууны хувьд дор хаяж бүтэн нэг хоносны дараа маркерийн бүх ором зураас арилсан. Тийм учраас, эхлээд гадна талын загвар бүтцийг цоолбороор будхийг илүү дээр гэж бодсон, хэрэв маркерийн будаг алга болохоос өмнө дуусгаж амжихгүй бол эхэлж цоолбороор буулгасан дүрс маань үлдсэн дүрсээ будаж дуусахад маань туслах болно.  Зурсан цэцгийнхээ дотор талыг будах, навч болон нарийн хээ дүрсийг дахин будахад илүү хялбар болж байна.  

Дараагийн гадна талын цэцгийг будахдаа Sosoft Olive Green өнгийг ашиглан ойм өвсний навчийг нэмж будлаа. Энэ цоолбор нь манай дэлгүүрт байгаа олон янзын Tando Creative Masks-ын нэг юм.

Дараа нь би даавууныхаа гол хэсэг уруу ойртлоо. Эхэнд нь би арилдаг маркераар цэцгүүдээ зураад түүнийгээ жижиг багсаар Sosoft -ын baby pink deep, dark rose болон  dioazine purple өнгүүд ашиглан будлаа.

Одоо гол цэцгийг будсан ижил өнгөөр даавууныхаа хамгийн захад нь зарим толбонуудыг нэмлээ. Үүнийг хийхийн тулд 2 өөр төрлийн хэмжээтэй цоолборын багсаа босоогоор нь барьж үл ялиг мушгих маягаар будна. Ийм аргаар хийх нь надад боломжийн тойрог зурахад тустай байсан ба мандала дээр хийхээсээ өмнө ноорог даавуун дээр туршаарай.

Хэдий чиглүүлэгч шугам зураас арилсан ч гэсэн би мандала-гаа дуусгах хангалттай бүтэц схемтэй болсон мэт санагдсан. Маргааш өглөө харахад цөөн хэдэн зураасны мөр байсан, гэвч би мандала-гаа ямар ч асуудалгүй дуусгах хангалттай зураг зурсан байсан.

Эргээд том шар цэцгийн голыг будахдаа Cadmium Orange өнгө ашиглан нэмж будсан. Өмнө нь жижиг толбонуудаа хийхдээ хэрэглэсэн мушгих техник ашиглан том цоолборын багсаар нэмж будлаа. Цэцгийнхээ тал бүрт Hauser Light green өнгөөр даавуун дээр навчнууд  цоолборлож хийлээ. Нарийн ширхэгтэй багсаар olive green өнгөтэй судсан зураас нэмж будлаа.

Би baby pink deep өнгө ашиглан ягаан цэцгийн дэлбээг тодрууллаа. Мөн мандала -ын төвд байрлах цэцгийн голыг хар өнгөөр будаж өглөө.

Жижиг ягаан цэцгийн голыг cadmium yellow болон  cadmium orange өнгүүдээр будлаа.

Цэцгүүдийн дэлбээний зах хэсгээр голдоо хар толботой улбар шар толбонууд болон жижиг навчнуудыг нэмж будлаа.

Ингээд hauser green өнгийн хуйларсан мэт дүрстэй чимэглэл болон dark rose өнгөтэй оймын өвс зэргийг жижиг бөөрөнхий багс ашиглан гараарaa нэмж зурлаа.  Indian turquoise өнгөөр эрвээхэй дүрс цоолборлож мандала-гаа mediteranean blue өнгөөр будаж дуусгалаа.

Эцэст нь будаж дууссан даавууныхаа Sosoft будгаа бүхэлд нь хатаахын тулд 48 цаг болсны дараа бүлээвтэр усаар үлдсэн маркерийн толбийг зөөлөн угаана. Заримдаа даавууны будаагүй үлдсэн хэсэг нь дүрсийг сайжруулдаг ч мандала-гийн хувьд нэгэнт арилдаг маркерийн зураас бүрэн арилахад тийм ч сайхан харагдаагүй учир зарим нэг хэсгийг дахин сайжруулж будах хэрэгтэй гэж шийдсэн юм. Ингээд сүүлд нь хэд хэдэн эрвээхэй болон толбонууд нэмж будсан бөгөөд үүнийг хийхэд хялбархан байлаа.

Нэгэнт дизайнаа хийж дууссан бол үүнийгээ та хүссэн урлалдаа нэмж ашиглаж болно.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд