Эмэгтэй хүнд цүнх, тэр дундаа кашлак хэзээ ч илүүддэггүй. Өдөр бүр хэрэглэдэг кашлакаа би шинэчлэхээр шийдэж, өөрийн гараар анх удаа урлав. Би ColourCraft-н индүүдэж буулгадаг даавууны будгийг анх удаа туршиж үзсэн учраас бага зэрэг алдаа гаргасан ч үүнээсээ суралцаж цаашид даавуун дээр илүү гоё зүйлс урлах хүсэл төрөв. ColourCraft будаг нь эхлээд цаас будаад, дараа нь даавуун дээр тавьж индүүдэхэд угаахад арилахгүй маш сайхан буудаг билээ.
Ингээд энэхүү цүнхийг хэрхэн урласнаа сонирхуулая
- ColourCraft даавууны будаг (Цэнхэр, шар, бүдэг ногоон өнгүүд)
- Цоологч
- Ok To Wash It цавуу
- Даавуун наалт
- Зүү
- Хайч
- Тортны цаас
- Индүү
- Даавуу
- Цахилгаан
- Хар шигтгээ
Эхлээд цэцэг, навчны дүрстэй цоологчоор цаас цоолж, ColourCraft-н цэнхэр, шар, ногоон өнгөөр тус бүр будаж хатаасан.
Зөвлөмж: Тортны цаасыг хамгийн дээр бас доор нь тавихаа бүү мартаарай. Индүүдэхдээ цаасаа бүү хөдөлгөөрэй. Мөн индүүгээ бага багаар хөдөлгөж байх хэрэгтэй шүү.
Кашлакны дотор даавууг мөн ижил хэмжээтэй болгон хайчлаарай.
Оёцгооё!
Дотор даавуу, цахилгаан, мөн хээтэй даавууныхаа 3 ирмэгийг тааруулж бариад, зүүгээр хатгаж тогтоогоорой.
Зүү тогтоосон ирмэгийг оёдлын машинаар оёно. Зүүний бөндгөр машины ултай ойртоход зүүгээ сугалж аваарай.
Зүүгээрээ нөгөө талыг нь тааруулж тогтоогоод, мөн адил оёно
Даавуу маань сэмрэхгүйн тулд хэрж оёно.
Анхны гоо сайхны цүнх маань ингээд боллоо. Та хүссэн өнгийн хээтэй даавуу ColourCraft даавууны будагны тусламжтай хялбархан урлаарай!
Бүх сэтгэгдлийг үзэх