Цулгуй Пеналийг Хээтэй Болгоё

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/20

Миний хувьд цулгуй хар өнгийн зүйлс хоосон нэг л уйтгартай санагддаг. Тэгвэл надад байсан тийм нэг пеналиа өнгө оруулан шинэ ирсэн Patent Leather арьсны будгаараа чимэглэв.

Урлалаа хийхдээ би цагаан, улаан, цэнхэр өнгийг сонгосон. Дээд хэсгээ цагаанаар будсан шалтгаан нь манай шинэ будаг суурь өнгөөс хамааран хэр сайн харагдах эсэхийг туршиж будсан юм. Үнэхээр нэвт гэрэлтдэггүй, сайн будаг юмаа.

Тэгээд доод хэсгийг алаг эрээн болгохын тулд цоолбор ашиглан будгаа порлондоод чимэглэв.

Зөвлөмж: Та эхний эгнээгээ будаад бүрэн хатсаны дараа нь дараагийн эгнээгээ будаарай. Би хувьдаа нэг өдөрт нэг эгнээгээ маргааш нь нөгөө эгнээгээ будсан шүү.

Анхааруулга: Наалддаггүй цоолбор ашиглахдаа цаасан скочоор тогтоож байгаарай. Бүрэн хатаагүй будган дээр цаасан скоч ашиглавал будаг нь цуг хуулраад байдаг шүү.

Урд талаа будаж байхдаа ар талаа таг мартаж, эргүүлээд харсан чинь энэ тэрүүгээр будаг цацарсан байв. Аварч болох байх гээд сойтогдоод угаасан чинь арилсан боловч хатаад ирэхэд зарим хэсэг нь цайраад халцарсан мэт харагдаж байлаа. Бүхэлд нь цагаанаар будаж байхаар судалтай будвал өвөрмөц харагдана шүү дээ.

Та ч гэсэн өөрийн цулгуй өнгийн бүтээлээ эрээн өнгөнд оруулаад будаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд