Зул сараар таны ширээн дээр үзэсгэлэнтэй бяцхан гацуур тавьсан байвал та яаж хүлээж авах вэ? Эсвэл та хэн нэгэнд зул сарын ийм бэлэг бэлдэж өгвөл тэр хүн яах бол? Зул сараар ширээн дээрээ эсвэл ханын зуухан дээрээ тавьж, гэр болон албан тасалгаагаа чимэх гацуураа хийх амархан аргыг та бүхэндээ толилуулахаар бэлдлээ.
- Саатай цаас
- Ногоон өнгийн тууз
- Цасны хэлбэртэй цоологч
- Халуун цавуу
- Хатуу цаас
- Тараган цавуу
Хийсэн конусаа тойруулан халуун цавуугаар туузаа наана. Туузаа наахдаа ялимгүй жижиг нугалаа гарган наагаарай.
Миний хувьд зөвхөн цасны дүрсээр гацуураа чимсэн бөгөөд та үүнийг өөрийнхөөрөө яаж ч баяжуулан чимж болох юм. Ингээд таны урлалд амжилт хүсье.
Бүх сэтгэгдлийг үзэх