Уран Хээтэй Дэр

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/18

Өнгө өнгийн хээнүүд харааг тань булааж байна уу? Анх удаа л ийм дүрснүүдээр гайхамшигтай бүтээл хийж чадах юм байна гэдгийг мэдэж авлаа. Зураг зурахдаа сайн биш ч хээ зурсанаар хүссэн зургаа урлаж чадлаа.

Тааран даавуун дээр Sosoft даавууны будгаар зурж өөрийн дуртай буйдангийн дэрээ урлалаа. Энэ дэрийг урлахад надад туршлага байхгүй байсан ч шууд л өөртөө итгэлтэйгээр будаг бийрээ аваад зурж эхэлсэн.

Зөвлөгөө: SoSoft даавууны будаг ер нь будаг шингэдэг гадаргуун дээр тохирдог. Хэрвээ та силк, копронон материалыг чимэх гэж байгаа бол өөр будаг ашиглаарай.

Хамгийн эхэнд хийсэн хэсэг маань ягаан хээтэй хэсэг. Ямар ч хэв, шугам ашиглалгүйгээр харандаагаар бүдүүвч зураг зураад, түүнийхээ дагуу суурь өнгөө будаад хатсаны дараа нь хээ зурна. Хээг зурахдаа хүссэн дүрсээ давтамжтай зурахад л болох юм.

Зүрхэн хэсгийг хийхэд эхэнд нь зүрхний ерөнхий дүрсээ зураад, дотор нь дурын хээгээ гаргаад хүссэн өнгөөрөө алаглуулж будна.

Ямар аргачлалаар зурж болохыг миний зурсан дүрснүүдээс хараарай. Миний хээг сайн харвал I <3 U гэсэн үгийг диагноль байхаар хээндээ оруулсан байгааг та харах болно.

Хээгээ зурж дуусаад, дэрээ оёод уран хээтэй дэр маань бэлэн боллоо. Та SoSoft будгийн өнгүүдийг хооронд нь хольж шинэ өнгө гаргаж урлалдаа өнгө нэмээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд