Уран Монгол Хээг Магтахуй

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/02/21

Бид бүгд баяр болоход торт авч иддэг. Тэр болгонд торт нь байсан картон хавтан нь хаягдана. Харин би тэрийг яаж хэрэглэж болох нэгэн санааг та бүхэндээ хүргэж байна.

  • Бүх төрлийн гадаргууны будаг
  • Бүх төрлийн гадаргууны металлаг будаг
  • 2 төрлийн цоолбор
  • Гадаад орчинд зориулагдсан декупаж мидиум
  • Нэг алхамт хагардаг лак
  • Наадаг зураг
  • Порлон
  • Бийр
  • Цаасан скоч
  • Дрилл
  • Хатуу дөрвөлжин хавтан

Суурь гадаргуугаа бүх төрлийн гадаргууны ногоон өнгийн будгаараа жигд порлондож 3 удаа давхарлаж будна.

Суурь гадаргууны голыг нь олохын тулд ташуу 2 шулуун зурна. Тэгээд тэр хэсгээ дрилл ашиглаж нүх үүсгэнэ.

Жижиг цоолбороо дээр нь тавиад цаасан скочоор тогтоож байгаад бүх төрлийн гадаргууны цэнхэр будгаар порлон ашиглаж товшиж будна.

Таны сууринд яг хэмжээнд таарсан цоолбор байх албагүй. Та цоолбороо аваад хээг нь таруулж тогтоож наагаад мөн адил дээрээс нь порлоноор будгаа товшиж будна.

Зөвлөлгөө: Би цоолбор анхны удаа ашиглаж үзэж байгаа. Тэгээд туршлагаггүйн улмаас бүтээлээ балласан. Тиймээс би муу цаасан дээр маш олон төрлийн арга олон төрлийн будгаар туршиж үзсэн. Үүнд та бүхэнтэй тус болох хэдэн зөвлөмж байна. Цоолбор ашиглан будах үед миний хувьд бийрээс илүү порлондож будах хамгийн зөв шийдэл байлаа. Нийт 5 төрлийн будаг туршихад бүгд миний хүссэн үр дүнг өгсөн. Боронзон буюу metallic акрилан будаг цоолбор дээр бийрээр будахад хамгийн хүнд будаг нь байлаа. Бусдаасаа илүү шингэвтэр байсан нь үүнд нөлөөлсөн байх. Цоолборны бийрийг би зөв ашиглаагүй юу яасан яг хүссэн үр дүндээ хүрээгүй тул дараа илүү туршлагажина гэж бодож байна.

Цоолборны цавуу: таны цоолбор өөрөөсөө цавуугүй тохиолдолд цоолборны цавуу хэрэглэж болно. Хэрэглэхдээ порлондоо маш бага хэмжээг шингээж аваад цоолборынхоо ар талд 4 өнцөгт нь түрхэж өгнө. 5 мин хатахыг нь хүлээхэд таны цавуу наалдамтгай болж хэрэглэхэд бэлэн болно.

Бохир цоолбор: цоолбор нэг хэсэг гадаргуугаа будаж дуусгаад дараагийнх дээрээ будахдаа заавал угааж цэвэрлээд дахин хэрэглээрэй. Бохир цоолбороо дахин дахин хэрэглэвэл таны гадаргуу болох бүтээл нь муухай болох магадлалтай.

Дараагийн цоолбороо тавихдаа голыг нь олоод цаасан скочоороо тогтоож өгнө. Бүх төрлийн гадаргууны мөнгөлөг металлаг будгаараа жигд будаж өгнө.

Нэг алхамт хагардаг лакаа хүрээгээр нь бийр ашиглан жигд өтгөн тавьж өгнө.

Нэг алхамт хагардаг лак нь хатахад завсар нь бүх төрлийн гадаргууны боронзон будагаа түрхэж үзнэ.

Хамгийн сүүлд нь наадаг зургаар хүрээ хийж цаг эд ангиа хийж өгнө.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал