Үсэг Нүдлэх Амархан

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/23

Таны хүүхэд үсгээ хэр амархан сурч байна вэ? Хүүхдүүдэд үсэг тогтоолгох хялбар аргыг та сонирхож байвал миний нийтлэл танд тус болно. Та урлалын эсгийг хоорондоо наалддаг гэдгийг мэдэх үү? Тэгвэл чухам тэр чанар дээр нь тулгуурлан хүүхдэдээ үсэг нүдлүүлэх бяцхан самбар эсвэл олон хуудастай ном ч хийж болох юм. Ингээд хэрхэн хийснээ тайлбарлая.

Silhouette Studio программ дээр зүсэх үсэгнүүдээ бэлдэнэ. Үсэгнүүдийг аль болох хооронд нь шахаж өрөөд зүснэ. Ингэвэл та цаас хэмнэх болно. Бас 3 давхарлаж нааж байж хатуу болох учраас 3 хэсгийг зүсч бэлдээрэй.

Зүссэн үсгүүдийг хооронд нь давхарлан наагаад акрилан будгаар будаарай.

Цаасан үсгүүдийн ар талд наахын тулд урлалын эсгийгээр дахин үсэг зүсч авна.

Аль болох ойролцоо өнгийн эсгийг үсэгний ард наахаар бодож сонгоорой.

Цаасан болон урлалын эсгий үсэгнүүдийг хооронд нь OK To Wash It даавууны цавуугаар наалаа.

Тараган цавууг 25*25см-н хэмжээтэй Gray board хатуу цаасан дээр түрхээд хар саарал өнгийн урлалын эсгийн дээр наана.

Наахдаа тал тал руу нь 2см илүү гаргаж наагаад үзүүрийг нь тайрч авна.

Илүү гаргасан урлалын эсгийг нугалан хатуу цаасныхаа ар талд тараган цавуугаар наана.

Бэлэн болсон самбарын ирмэг хэсгийг хар өнгийн So Soft даавууны будгаар будаж өгснөөр самбар тань илүү аятайхан болно.

Самбарын ард тулгуур хийхдээ эсгий болон хатуу цаас ашиглаж болох юм.

Өнгө өнгийн үсгээ өрөөд үг бүтээж тоглоорой.

Ингээд та хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой нэгэн урлал бий боллоо. Бас хүүхдэд тань үсэг сурахад сонирхолтой бөгөөд амархан байх болно. Хүүхдүүдэд үсэг тогтоолгох хялбар аргыг та сонирхож байвал миний нийтлэл танд тус болно.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд