Төрсөн өдөр эсвэл тэмдэглэлт өдрөөр ямар нэгэн хайрцагтай чихэр пичень авч үзээгүй хүн бараг л байхгүй байх. Харин хайрцгийг нь та яадаг вэ? Өнөөдөр би танд тэрхүү хайрцгийг хэрхэн өөрчилж болохыг харуулах гэж байгаадаа их баяртай байна. Энд би микс медиа буюу юу холимог техник гэх дуртайгаараа чимэглэж болох урлагийг ашигласнаа хэлэх хэрэгтэй байх. За ингээд тайлбартаа ороё.
- Төмөр хайрцаг
- Snow Glitter саатай товойлгодог зуурмаг
- Multi Surface акрилан будаг
- Inka Gold ваксан будаг
- Чимэглэл хийж болох зүйлс
- Зузаан цаас
- Tacky Glue цавуу
- Хайч
Snow glitter саатай товойлгодог зуурмагийг хурууны үзүүрээр авч түрхэнэ. Ингэхдээ товшиж түрхвэл арзгар гадаргуу үүсгэнэ
Наах зүйлсээ бүгдийг нь үзмэн ягаан өнгөөр будаж таган дээрээ тараган цавуугаар наана. Мөн ганц нэгийг нь тод гялгар өнгөөр будаж болох юм.
Хайрцагны амсарт будаг хүргэхгүйн тулд скоч нааж дуртай өнгөөрөө будаарай. Хатсаных нь дараа скочоо хуулж авна.
Зөвхөн дөрвөлжин хайрцаг гэлтгүй гэрт хэрэггүй гээд хаях гэж байгаа лааз ч гэсэн сайхан бүтээл болж болох юм шүү. Чухам ямар бүтээл болохыг таны ур ухаан шийдэх бизээ. Ингээд танд амжилт хүсье.
Бүх сэтгэгдлийг үзэх