Саяхан охины минь төрсөн өдөр болж, бэлэг дундаас нэг хөөрхөн утасны гэр миний сонирхлыг ихээр татлаа. Учир нь энэ утасны гэрийг дэлгүүрт байгаа бараа бүтээгдэхүүнээ ашиглан өөрөө хийж болмоор санагдсан юм. Гэхдээ яг байгаагаар нь хуулбарлан хийхийг хүссэнгүй, бага зэрэг өөрчлөн урлалаа. Ингээд үүнийг хэрхэн хийснийг хамтдаа харцгаая.
- Урлалын эсгий
- Хайч
- Эсгий болон хөөсөнцөр наах цавуу
- Sosoft даавууны будаг
- Цоологч бахь
- Нарийн тууз
- Утас, зүү
- Халуун буун цавуу
- Утасны тунгалаг гэр
Наасан эсгийгээ Sosoft даавууны будгаар будлаа. Будаг эсгийнд шууд шингээд байсан тул будгаа усаар шингэлж будлаа.
Доод хэсэг рүү нь өнгө уусган будлаа.
Зөвлөмж: Ус шингээн будсан тул хаттал нь хэсэг хүлээх хэрэгтэй шүү.
Манай дэлгүүрт цоологч бахь шинээр ирсэн нь их азтай хэрэг боллоо. Үүгээр юу л бол юу цоолж болно. Балын харандаагаар цоолох газраа тэмдэг тавьж, цоолоорой.
Нарийн туузаа хэрээслэн үдэж, ар талд нь халуун буун цавуугаар наав.
Энэ гэрийг хийхэд үнэхээр амархан байлаа. Магадгүй та ч гэсэн санаа аван, арай өөрөөр хийж болно шүү.