Загварлаг, Өнгөлөг Кэт

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/07

Зун бол хүн бүрийн дуртай улирал бөгөөд зуны гуравхан сар л бид хөнгөн, нимгэн, өнгөлөг хувцасаа өмсөх боломж тохиодог шүү дээ. Тийм учраас өнөөдрийнхөө урлалын булангаар та бүхэнд So Soft даавууны будгаар жирийн цагаан кэтийг хэрхэн загварлаг, өнгөлөг болгон өөрчилснөө хуваалцъя аа.

  • Кэт
  • Балын харандаа
  • Баллуур
  • So Soft даавууны будаг (Өнгө: Indian Turquoise, Primary Blue, Baby Pink Deep, Dioxazine Purple)
  • Бийр
  • Порлон

Кэтэн дээр зурж будахад үнэхээр амархан

Ингээд угаасан кэт дээрээ балын харандаагаар том жижиг хоёр эрвээхий зурлаа.

Эрвээхийгээ будаж эхэлцгээе. Эхлээд бүдэг цэнхэр өнгөөр дотор талаас нь эхлэн будаад дараа нь тод өнгийг уусган будна.

Жижиг эрвээхийнийхээ дотор талыг ягаан өнгөөр, зах руу нь нил ягаан өнгөөр уусган будаарай.

Алдаагаа засаж болно шүү

Эцэст нь кэтээ бүхэлд  нь бүдэг цэнхэр өнгөөр будаарай. Будахдаа бийр эсвэл порлоноор жигд будахыг хичээгээрэй. Ингэж будах нь алдсан алдаагаа засахад их тус боллоо. Учир нь би анхны удаа туршиж үзэхдээ нэг талынхаа кэтэн дээр алдаа гаргасан. Үүнийгээ угаагаад ч арилахгүй байсан тул бүхэлд нь будсанаар ямар ч асуудалгүй боллоо.

За ингээд охидын загварлаг кэт маань бэлэн боллоо. Та ч гэсэн цорын ганц байх өөрийн гэсэн загварлаг кэттэй болж болно шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд