Зуны Улирлыг Неон Өнгө Илүү Чимнэ

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/06

Манай дэлгүүрт цагаа олж Multi-Surface бүх төрлийн гадаргууны будагнаас маш гоё таван неон өнгө шинээр ирсэн. Харахаар зуны уур амьсгал халуун дулааныг мэдрүүлсэн өвөрмөц өнгөнүүд байлаа. Иймд тэрхүү таван өнгөнөөс би гурвыг аваад туршиж үзэх боломжийг олгосонд үнэхээр сэтгэл хөдөлж байна.

Та манай неон өнгийн будгийг шууд түрхвэл суурь өнгө нь харагдаад неон өнгө тодорч өгөхгүй шүү. Тиймээс та эхлээд сууриа цагаан өнгийн бүх төрлийн гадаргууны будгаар будаж байгаарай.

Неон өнгө нь гэрэл нэвтэлж харагддаг тул та дор хаяж 3 удаа давхарлаж будаарай. Давхарлаж будах бүртээ порлоноо цэвэрлэж байгаарай. Дундуур нь хөнгөхөн зүлгүүрдэхээ мартуузай.

Лаазны маань дээд хэсгээр зөөлөвч маягаар хэрэглэгдэх даавуу хэрэгтэй болсон. Тэгвэл давуугаа лаазан дээрээ Fast Grab цавуугаараа наахад яг болсон юм. Ингээд би төмөр лаазнуудаа наахад бэлэн боллоо. Тэгээд халуун цавуугаар хооронд нь нийлүүлээд наасан.

Шинэ будаг маань надад үнэхээр таалагдсан шүү. Та ч гэсэн шинэ зүйлийг зориг гарган хийгээд үзээрэй. Та чадна!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд